Санаачлага

Санаачлага

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Одонтуяа миний бие 2008 оны Орон нутгийн хурлын сонгуулиар Нийслэлийн Баянгол  дүүргийн 1-9, 20-р хорооны  иргэд сонгогчдын итгэлийг хүлээн  НИТХ-д  төлөөлөгчөөр сонгогдсон билээ.

     2010 оноос НИТХ-ын  Тэргүүлэгч гишүүн, НИТХ-ын Байгаль орчин экологийн асуудал эрхэлсэн хороо, Ногоон байгууламжийн дэд хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байна. Мөн хурлын бусад хороод тухайлбал  Төсөв, санхүү, эдийн засгийн хороо, Хөрөнгө оруулалт, хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудал эрхэлсэн дэд хороо зэрэг хороодод гишүүнээр  ажиллаж байна.

Энэ хугацаанд тойргийн иргэд сонгогчидтой сар бүр тогтсон өдөр, цагт уулзаж тэдний санал хүсэлтийг сонсон байнгын холбоотой ажиллаж, амьдралын боломжгүй айл өрхөд гэр олгох, ажлын байртай болгох, өөрөө шийдвэрлэх боломжгүй иргэдийн санал хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж ирлээ.

Төлөөлөгч миний бие НИТХ-ын Тэргүүлэгчийн хувьд Хурлаас зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаа түүний дотор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд байнга идэвхи санаачлагатай оролцохыг зорин ажиллаж ирсэн. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчид нь Хурлын чөлөөт цагт хуралдаж,  хурлын тасралтгүй, байнгын ажиллагааг ханган ажиллахын зэрэгцээ Хурал, Нийслэлийн Засаг даргын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт үйл ажиллагааг дэмжих, Нийслэлийн  эдийн засаг, нийгмийн зорилтууд болон нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

Миний бие НИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллах энэ хугацаандаа ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж Төлөөлөгч нараас тавьсан асуулт, санал шүүмжлэлийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө гарган холбогдох байгууллагад хүргүүлж, тэдгээрийн биелэлт хэрэгжилтийн байдалд байнга анхаарал тавин ажиллаж ирлээ.

            НИТХ-аас Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, боловсронгуй болгох, Хуулийн байгууллагын үйл ажиллагааг тогтмолжуулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, Нийслэлийн амьдралын олон талт асуудлыг нарийвчлан шийдвэрлэх зорилгоор Хурлын хороод, дэд хороод, түр хороодыг байгуулан ажиллалаа. Хороод болон түр хороод нь хариуцсан чиглэлээр асуудлыг судалж, боловсруулах, шалгаж танилцах, дүгнэлт санал гаргах, НИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанд асуудал боловсруулж хэлэлцүүлэх, гаргасан шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг дүгнэх зэргээр үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. НИТХ-ын бүтэцэд 5 хороо,11 дэд хороо ажиллаж байна.

            Төлөөлөгч С.Одонтуяа миний бие 2010 оноос НИТХ-ын Байгаль орчин экологийн асуудал эрхэлсэн хороо, Ногоон байгууламжийн дэд хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байна.

Байгаль орчин экологийн хороо нь Нийслэлийн экологийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүрээлэн буй байгаль орчин, агаар, ус, газрын хөрс, ой мод,ногоон байгууламжийг хамгаалах, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих зэрэг асуудлыг хариуцан ажилладаг юм.



•           Энэ хугацаанд тус хорооноос  Нийслэлийн засаг даргын тамгийн газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Агаарын чанарын алба, ШУА-ийн физик техникийн хүрээлэнтэй хамтран 2010 оны 3-р сард гэр хорооллын айл өрх, олон нийтэд утаа бага гаргадаг дэвшилтэт технологи, түлшийг сурталчлах зорилгоор “Агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологи” –ийг шалгаруулах арга хэмжээг зохион байгууллаа.

•           Мөн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, Хаягдлаар бизнес эрхлэгчдийн холбоотой хамтарч хог хаягдлыг цуглуулах, ангилан савлах үйл ажиллагааны талаар үзэсгэлэн зохион байгууллаа.

•           НИТХ-ын 1999 оны 57-р тогтоолоор батлагдсан ”Нийслэлийн  ногоон бүсийн ашиглалтын журам”-ыг шинэчлэн боловсруулах төсөлд санал дүгнэлт гарган, Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

•           Нийслэлийн засаг даргын захирамжаар Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн  гэр хорооллын айл өрхийг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийн явц, утаагүй түлшний үйлдвэрлэл болон түгээлтийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын ажлын явц байдалтай танилцаж санал дүгнэлт гаргаж ажиллалаа.

•           Тус хорооны гишүүд Нийслэлийн  Хот тохижилтын газрын үйл ажиллагааны чиглэл, бүтэц зохион байгуулалт, өнөөгийн  байдалтай газар дээр нь танилцаж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар санал солилцсон зэрэг олон арван ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

          2010 онд 7-р сард хуралдсан НИТХ-ын ээлжит 5-р чуулганаар  Нийслэлийн Ногоон байгууламжийн асуудал эрхэлсэн дэд хороог шинээр санаачлан  байгуулсан бөгөөд уг дэд хорооны даргаар төлөөлөгч миний бие ажиллаж байна.

                   Уг хорооны хуралдаанаас Нийслэлийн ногоон байгууламжтай холбоотой олон асуудлуудыг шийдвэрлэх, эрхэлсэн асуудалтай холбоотой санал дүгнэлт бэлтгэх зэрэг  ажлыг зохион байгуулан ажиллахын зэрэгцээ Нийслэл хотын ногоон байгууламжийн бодлого менежментийг сайжруулан шинэ шатанд гаргах, хотын ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулан ажилллаж байна. Тус дэд хорооноос Нийслэлийн холбогдох алба хэлтэстэй хамтран хэрэгжүүлж байгаа зарим үйл ажиллагаанаас дурьдвал:

          Сүүлийн жилүүдэд Нийслэлийн ногоон байгууламжийг тарих, ургуулах, арчлан тордох ажил эзэнгүйдэж байгаад дүгнэлт хийж, цаашид Нийслэлийн ногоон байгууламжуудийг эзэнтэй болгох, энэ ажлыг хариуцан гүйцэтгэх  мэргэжлийн байгууллага  /НӨҮГ/ байгуулах санал боловсруулж холбогдох газруудад танилцуулаад байна.

                    “Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журам”-ын төсөлд Байгаль орчин, экологийн хороотой хамтран нэгдсэн санал дүгнэлт гарган НИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулж,  хороодын саналуудыг журмын төсөлд тусгаж ажиллалаа.

          Нийслэлийн ногоон байгууламжид ойгоос мод шилжүүлэн суулгасан болон тэдгээрийн ургалтын одоогийн байдалд  холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн санал дүгнэлт гаргуулах, Нийслэл хотын мод,бут сөөгийг тоолох ажлыг зохион байгуулан ажиллалаа.

          Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмших, ашиглалтанд олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай Тэргүүлэгчдийн хурлын тогтоолд дэд хорооны саналыг тусгаж, цаашид хориглох газрын байршлын жагсаалтыг нэмэгдүүлэх санал тавин ажиллаж байна.

           2010 оны 10-р сард “Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдал цаашид тавих зорилт” сэдэвт зөвлөгөөнийг Захирагчийн ажлын алба

тай хамтран зохион байгуулж, уг зөвлөгөөнөөс ногоон байгууламжтай холбоотой 5 багц асуудал бүхий санал зөвлөмж гарган ажиллаж байна.

          Нийслэлийн  ногоон байгууламжийг устгаж барилга барьж байгаа зохисгүй байдлыг цаашид зогсоох зорилгоор “Нийслэлийн хэмжээнд ногоон байгу

уламж бий болгох зориулалтаар хадгалан барилга байгууламж барихыг хориглох газрын жагсаалт” гарган НИТХ-ын Тэргүүлэгчдээр үе шаттайгаар батлуулан ажиллаж байна.

          Ногоон байгууламжийн дэд хорооны гишүүд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргүүдэд хийгдэж буй тохижилт, ногоон байгууламжийн ажлын явц, хийгдэх ажлын төлөвлөгөөтэй  газар дээр нь танилцах ажлыг зохион байгууллаа.

          Туул, Сэлбэ, Улиастай, Дунд голуудын эрэг дагуух газрын байгаль экологийн  байдлыг сэргээн хамгаалах, эдгээр голуудын дагуу олон нийтийн амралт зугаалгын бүс шинээр байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

          НИТХ-ын хороо, дэд хороо, түр хороод нь шаардлагатай  тохиолдолд мэргэжлийн байгууллага, ажилтнууд, эрдэмтэд, иргэдийг өөрийн ажилдаа оролцуулж, оновчтой зөв шийдвэр гаргахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.

          Мөн хяналт шалгалт, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах  ажлын хэсгийн бүрэлдэхүүнд удаа дараа орж ажиллалаа.                  

          2011 оны 3-р сард Монголын эдийн засгийн чуулган  Улаанбаатар хотод болж тус чуулганд тэрээр “Нийслэл Улаанбаатар хотын хөгжил” сэдэвт салбар хуралдааныг удирдан ажиллалаа.

          

НИХТ-ийн хувьд хүрээлэн буй орчныг бохирдуулж байгаа хүчин зүйлийг багасгах , нийгэм эдийн засгийн бусад хүчин зүйлийн сөрөг нөлөөллийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж хүн амын эрүүл , аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд  чухал хувь нэмэр оруулан ажиллаж байна.Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг хаанаас яаж авах тухай ойлголт бага байгаатай холбогдуулан  Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагуудын мэдээллийг багтаасан “www.eruulmendinfo.mn “(иргэдэд зориулсан) “www.doctorinfo.mn” (эмч нарт зориулсан)сайтуудыг санаачлан хийсэн юм.

          Мөн Баянгол дүүргийн иргэдэд зориулж Эрүүл мэндийн хэрэгцээт бүх утасны лавлагааг хүргүүлж байгаа нь ард иргэдийг мэдээлэлээр хангах чухал ажил болж байгаад баяртай байна.

          2011 онд БГД-ийн 24 хороогоор нийт 68 удаагийн уулзалтыг хороо тус бүрээр УИХ-ын гишүүн, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгч, тэргүүлэгч нарын хамт зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

            БTV телевизийн тусгай нэвтрүүлгээр гэр бүлийн сэдвээр найман удаагийн зөвлөгөө, ярилцлага, бичил тел сургалт зохион явуулсан нь үр дүнгээ өгч олны талархлыг хүлээсэн юм.

            Иргэн та баялаг сангийн тэргүүн С.Одонтуяа нь ажлын бус цагаараа өөрийн хуримтлуулсан туршлага, хүч бололцоонд тулгуурлан төрөл бүрийн байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн юм.Түүний санаачилсан “Гэр бүлийн боловсролд” сэдэвт сургалт  нь амжилттай хэрэгжиж байна. 

            Дархан хотод Эрүүл хот хөтөлбөрийг хэрэгжилттэй танилцлаа.БНСУлсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо, иргэний эрүүл мэндийн даатгалын системийг судаллаа.

Дархан-Уул аймгийн 330-р цэргийн анги, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгчид, Багахангай дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагч, иргэдэд 250 гаруй цагийн цуврал лекц зохион байгууллаа.

            Мөн БTV телевизийн тусгай нэвтрүүлгээр гэр бүлийн сэдвээр найман удаагийн зөвлөгөө, ярилцлага, бичил тел сургалт зохион явуулсан нь үр дүнгээ өгч олны талархлыг хүлээсэн юм.

            БГД-ийн ахмадуудад зориулан Нийслэл хотын чухал шаардлагтай албан байгууллагуудын болон БГД-т үйл ажиллагаагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн лавлах номыг эмхэтгэн гаргаж өрх бүрт хүргэлээ.Тус лавлахад тухайн байгууллагуудын хаяг, байршил, утас, үйлчилгээний төрөл зэргийг багтаасан болно.

            Мөн БГД-ийн АН-ын удирдлагууд МҮЭСТӨ-нд ахмад өндөр настнуудаа хүлээн авч, гарын бэлэг гардууллаа.

            Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд, мөн дүүргийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчид, засаг дарга болон бусад албаны хүмүүс UB PLACE-ын их танхимд 6000 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.

TV9 “Бүсгүйчүүд” нэвтрүүлэгт эмэгтэй улс төрчдөө төлөөлөн оролцож байна

            TV9 телевиз олон нийтийн санал асуулгаар “Бүсгүйчүүд” цуврал нэвтрүүлгийг хийж уг нэвтрүүлэгт эмэгтэй улс төрчдөө төлөөлөн төлөөлөгч С.Одонтуяа оролцлоо.Тус нэвтрүүлэгт урлаг, спорт болон бусад салбарын бүсгүйчүүдийг оролцуулан төрөл бүрийн сэдвээр ярицаж, өөр хоорондоо төдийгүй үзэгчидтэй санал бодлоо хуваалцсан юм.Нэвтрүүлэг бүрийн дараа үзэгчид ялангуяа охид бүсгүйчүүд утас, facebook-ээр холбогдож санал бодлоо солилцож байлаа.


НИТХ-ын Төлөөлөгч С.Одонтуяа нь 2011 оны 4-р сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байна.

            Монгол улсын хүн амын дунд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн, эрүүл мэндийг сайжруулж, хүн амын өсөлтийг дэмжих, олон улсын жишигт хүрсэн нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхэд идэвхи зүтгэлтэй ажиллаж байна.

•           Төрөөс баримтлах нийгмийн эрүүл мэндийн бодлого, стратегийг боловсронгүй болгож нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлнэ.

•           Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, хүн амд чанартай үйлчилгээг хүртээмжтэй хүргэнэ.

•           Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, байгууллагын хөгжил, салбарын удирдалгын тогтолцоог бэхжүүлнэ.

•           Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчигээг тэгш, хүртээмжтэй хүргэх, тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, иргэний эрүүл мэндийн даатгалыг боловсронгүй болгоход чиглэж байна.

            ЭМЯ-тай хамтран сурагчийн эрүүл мэндийн картыг хэвлэн хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр сурагчдын эрүүл мэндийг хянах, өсөлт хөгжлийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой төдийгүй сургуулийн эмч, анги удирдсан багш, хүүхэд эцэг эхчүүд эрүүл мэндийн төлөө хамтдаа анхаарах үүрэг хариуцлага  нөхцөл бүрдэх юм. Тус хөтөлбөр Дархан-Уул аймагт амжилттай  хэрэгжиж байгааг нарвийчлан судлаж БГД-ийн сургуулиудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

            Сургууль цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндийг хөхүүлэн дэмжих, загвар эрүүл мэндийн хичээлийн кабинет байгуулан үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчилах, бүх шатны боловсролын байгууллагын чөлөөт цаг, хичээлийн бус цагаараа бие бялдраа чийрэгжүүлэх биеийн тамираар хичээллэх нөхцөл бололцоог сайжруулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

БГД-ийн ЕБСургуулиудад “Эрүүл мэндийн” олимпиад хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Дээрх хөтөлбөрүүд Дархан-Уул аймгийн сургуулиудад амжилттай хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд ЭМСайд С.Ламбаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Н.Виват, зөвлөх С.Одонтуяа нар газар дээр нь очиж танилцсан байна.